Хөтөч  :Нүүр хуудас

Хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.
Мэдээ
Бичсэн Administrator   
Friday, 2008 оны 06 сарын 06
2007 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл татварын байгууллагад Засгийн газрын 311 дүгээр тогтоол, Үндэсний татварын ерөнхий газраас батлагдан гарсан журмын дагуу зохих материалаа бүрдүүлж өгсөн, бүртгэл, албан бичгээр баталгаажсан боловч өнөөг хүртэл зохих хөнгөлөлтөө эдэлж чадаагүй аж ахуйн нэгжид Засгийн газрын 2006 оны 311 тоот тогтоолын дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх боломжтой болсныг үүгээр мэдэгдэж байна.


Хавсралттай танилцана уу.

 Монгол улсын засгийн газрын тогтоол

Албан тоот МХХТГ

Албан тоот сангийн яам

 
МОНГОЛ УЛС MICROSOFT-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭ БАТАЛГААЖУУЛЛАА
Мэдээ
Бичсэн Administrator   
Wednesday, 2008 оны 05 сарын 28
Microsoft.JPGМонгол Улсын Засгийн газар, Майкрософт корпорацитай хамтран ажиллах чиглэлээ тохиролцон, харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний зах зээлийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр сургалтын чанарыг сайжруулж, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах ажлуудыг “гар нийлэн” хийх юм.

Санамж бичгийг Монгол Улсын Засгийн газраас олгосон эрхийн дагуу Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг, Майкрософт корпорацийн Төв болон Зүүн Европын бүсийн дарга Горан Радман нар үзэглэн албажуулсан бөгөөд энэ үеэр Ч.Сайханбилэг манай улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт түүхэн үйл явдал болж байгааг онцгойлон дурдсан юм.

““Цахим Монгол” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлэн тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, дунд хугацаанд мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн гол  үзүүлэлтүүдээрээ Азийн эхний арван орны тоонд орох зорилгоо гүйцээхэд Майкрософт корпорацитай явуулах бидний хамтын ажиллагаа чухал хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна…” гэж тэрээр нэмж хэлээд үндэсний чадварлаг инженерүүд маань Майкрософтоор дамжуулан дэлхийн зах зээлд мэдлэг чадвараа “экспортлох” боломж, бололцоо иж бүрэн нээгдэж байгааг тэмдэглэлээ.

Манайхан бүх нийтээрээ Майкрософт корпорацийн технологийг ашигладаг гэхэд хилс болохгүй. Тус корпораци ч үүнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд ашиглалтыг улам өргөжүүлэх замаар “Цахим засаглал”, мэдээллийн аюулгүй байдлын болон бүх шатны сургуулиудын багш, сурагчдын мэдээллийн технологийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, алсын зайн сургалтыг хөгжүүлэх зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааныхаа гол анхаарлыг чиглүүлэхээр саналтай байгаа юм.


Хэвлэлийн төлөөлөгч
2008.05.27
Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2008 оны 05 сарын 28 )
 
МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Мэдээ
Бичсэн Administrator   
Tuesday, 2008 оны 05 сарын 20

Мэдээлэл, харилцаа холбооны салбарынхны “их цугларалт” болсон ICT EXPO 2008 үзэсгэлэн гурав дахь жилдээ амжилттай болж “Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн өдөр” буюу энэ сарын 17-нд хаалтаа хийлээ. Гурав дахь жилдээ болсон үзэсгэлэнгийн явцыг дүгнэсний үндсэн дээр уламжлал ёсоор тус салбаруудын шилдгүүдийг тодруулсныг өнөөдөр албан ёсоор зарлаж, өргөмжлөл батламжийг нь гардуулав. Энэ үеэр Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг,

-Энэ нэр хүндээр шалгарагсад маань дараа жилийн шалгаруулалт хүртэл овоглоно. Салбарын шилдэг байж, бизнесийнхээ нэр хүндийг өргөж, харилцагчид, үйлчлүүлэгчиддээ хүндлэгдэх гэдэг багагүй хариуцлага юм… гэж онцлон захиад, ажлын амжилт хүсэв. Харилцаа холбооны болон мэдээллийн “Шинэ”, “Шилдэг”, “Хэрэглэгчийн итгэмжлэлт” технологи, үйлчилгээ, үйл ажиллагаа, санал санаачилгыг тодруулдаг энэ шалгаруулалтын нэр хүнд жил тутам өсч, өрсөлдөх бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо ч олширсныг Ч.Сайханбилэг хэрэг болгон дурдаад, тэдгээрийн чанар, хүртээмж асар өрсөлдөөнтэй, ижил тэнцүү байсан нь ялгаж дүгнэх ажлыг хэцүү болгож байсныг тэмдэглээд шалгарсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зарлан дуудлаа. Салбарын шинэ, шилдэг болон хэрэглэгчдийн итгэмжлэл хүлээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг доор жагсаав.

Сүүлд шинэчлэгдсэн ( Tuesday, 2008 оны 05 сарын 20 )
Дэлгэрэнгүй...
 
БОДЛОГО УРАЛДУУЛЖ БАЙНА
Мэдээ
Бичсэн Administrator   
Wednesday, 2008 оны 04 сарын 30

“ЦАХИМ ЗАСАГЛАЛ”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД
БОДЛОГО УРАЛДУУЛЖ БАЙНА

Манай улсын төрийн төрийн болон төрийн бус байгууллагуудын мэдээлэл, харилцаа холбооны мэргэжилтнүүд Эстонийн “Цахим засаглал” академийн эрдэмтэдтэй бодлого уралдуулж эхэллээ. Тус улс цахим засаглал, цахим нийгмийн хөгжлийн үзүүлэлтээрээ Европ тивд нилээд дээгүүрт тооцогддог юм. Энэ “бодлогын мэтгэлцээн”-ийг Нээлттэй нийгэм форумын засаглалын хэлбэрийг боловсронгуй болгох, иргэдийн оролцоог нээлттэй болгох цахим засаглалыг хөгжүүлэх зорилго бүхий “East east program”-ын хүрээнд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас зохион байгуулж байгаа юм. 

Сүүлд шинэчлэгдсэн ( Tuesday, 2008 оны 05 сарын 06 )
Дэлгэрэнгүй...
 
INVITATION TO BIDS
Мэдээ
Бичсэн Administrator   
Tuesday, 2008 оны 04 сарын 15

Invitation TO Bids

 

Name of the project: “SUPPLY AND INSTALLATION OF SOLAR POWER SYSTEM”

Project reference No.: TN-07/08


Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2008 оны 04 сарын 17 )
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 41

Санал асуулга

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх

Цаг

Хөтөч  :